Monday, August 4, 2014

Нугалмал хөнгөн төмөр ган каркасан барилгын давуу талууд


ЭХБУТ ХХК –ийн FRAME CAD үйлдвэрийн чадварлаг баг бүрэлдэхүүн хөнгөн хийцийн төмөр каркасаар  хэрэглэгчийн хүссэн  загвар хийцээр, дулаан тохилог байшин барихаар ажиллаж байна.
Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд эрчим хүч бага зарцуулдаг, дулаан, тав тухтай барилга нэн шаардлагатай байгаа  өнөө үед орчин үеийн төмөр каркасан барилга нь дээрхи шаардлагыг хангаж чадах шилдэг технологи юм.
Газарзүйн ямар ч бүс бүслүүрт баригдах боломжтой төмөр  каркасан барилга нь хүйтэн, сэрүүн, эрс тэс  уур амьсгалтай, газар хөдлөлтийн бүс, өндөрлөг  онцлог бүхий газруудад барих болмжтойгоороо давуу талтай.Төмөр каркасан барилга нь бусад барилгын хийцтэй харьцуулахад дулаан алдагдал багатай дулаалгын материал, хашлага хийцийн материалуудыг  хүссэнээрээ сонгон ашиглах боломжтой байдаг учраас эрчим хүчийг төдий чинээ бага зарцуулдаг.

Frame Cad  төмөр каркасан байшин  нь дараах давуу талуудтай.

Хүссэн үедээ дотор өрөөний зохион байгуулалтыг хялбархан өөрчилөх,  ханыг задалж шилжүүлэх, нэмж хасах
  • Гадна ханын өнгөлгөөний хавтан, дулаалгын материал нь олон төрлийн өнгө, дизайны сонголттой байх тул гадна үзэмж маш гоёмсог байх боломжтой.
  • Баригдсан байшинг өргөтгөж томруулах, нүүлгэн шилжүүлэх, давхар нэмэх, багасгаж хуваагаад олон жижиг байшин болгохГазар хөдлөлтөнд тэсвэртэй байдаг. АНУ-ын Хавайн арал, Калифорния муж, Хятад улсын Сы Чуан, Чин Хай муж, Япон улс зэрэг газар хөдлөлтийн онцгой бүс нутагт энэ технологийг өргөн хэрэглэж байна.
  • Төмөр каркасын материал нь галваньжуулалт хийж, 450°C-д хайлуулсан цинкээр өнгөлсөн байдаг тул удаан жилийн турш зэврэлт өгдөгггүй. Ийм төмөр эдлэл 200 жилийн настай гэж АНУ-ын барилгын экспертүүд тооцоолжээ.
  • Төмөр каркас нь мод шиг чийгэнд муудахгүй, хөгцөрч мөөгөнцөрдөхгүй.
  • Төмөр каркастай байшингийн дулааны эсэргүүцэл модон каркастай байшинтай харьцуулбал 3-9% доогуур байдаг ч  чанартай дулаалгын материалаар илүү  дулаан байшин барих боломжтой. 
  • Төмөр каркасан байшингийн хаших хийц нь тоосгон байшин шиг суулт өгөх, гажиж муруйх, хагарч гэмтэх зэрэг эвдрэлд ордоггүй. Иймд мөнх цэвдэгтэй газар барьсан ч дулааны алдагдалгүй байж чадна.
  • Төмөр каркасан байшинг зөөж, угсрах боломжтой.
  • Барилга барих үед хортон шавьжны хамгаалалт хийх, цавуудаж наах зэрэг хамгаалалт хийх шаардлагагүй
  • Барилгыг буулгах үед хуучин төмрийн хаягдал болгон тушааж болно.
  • Байшинг бариулахдаа цэвэр бохир усны систем, халаалтын хэмнэлттэй систем /нарны халаалт, цахилгаан халаалт, шалны халаалт, бойлер/, суурилуулах боломжтой.
  • Хана, шал, тааз, дээвэр хавтан, дулаалгын материалууд, хаалга, цонх гэх мэт материалын өргөн сонголттой, 

Sunday, August 3, 2014

Хэрэглээний боломжууд


Нугалмал төмөр ган каркасын хэрэглээний боломжууд: 


Холбогдох утас: 99060811  342030 
  • Барилгын дээврийн каркас:  /  Жишээ нь: 10*10  хэмжээтэй барилгын дээврийн үйлдвэрлэл  1 хоног  каркас  угсралт 1 хоног 
  • Амины сууцны каркас : /   500 кв.м талбайтай оффисын зориулалттай барилгын каркас үйлдвэрлэл 2 хоног угсралт 2 хоног/


Ашиглагдаж буй барилгад давхар нэмэх 



Сургууль цэцэрлэг, олон нийтийн  барилга барих



Friday, August 1, 2014

Ажлын туршлага


Нугалмал хөнгөн төмөр ган каркас захиалах утас:  99060811
Хувь хүн албан байгууллагатай хамтарч ажиллана. 


Ашиглагдаж байсан 3 давхар барилгын  4,5-р давхарыг  нэмж өргөтгөх ажлын гүйцэтгэл. 

Нарамдал зуслан дахь  амины сууцны   каркасыг үйлдвэрлэн угсрах ажлын гүйцэтгэл   
/суурийн талбай 100 кв.м нийт 200 кв.м талбайтай./ 


Гялс төвийн давхарын өргөтгөлийн  каркас үйлдвэрлэл, угсралт. 

Хэнтий аймаг дахь  амины жижиг сууц, /6*6 м/ хэмжээтэй


56 кв.м талбайтай  эрчим хүчний хэмнэллттэй эко сууц. 



Баянхонгор аймаг, Шаргалжуут дахь  амралтын цогцолборын барилгын каркасны үйлдвэрлэл угсралтын ажлын гүйцэтгэл. 


Сонгино хайрран дүүрэг, Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцоборын оффисын барилгын каркас үйлдвэрлэл, угсралтын ажлын гүйцэтгэл 
  /нийт талбайн хэмжээ 432 кв.м  /