Thursday, July 31, 2014

Нугалмал хөнгөн төмөр ган каркасын үйлдвэрийн танилцуулга

 

Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд  нь  G 550, G 350   маркийн гүн цайрдаж хүчитгэсэн 0,75-1.55 мм –ийн зузаантай  цувимал ган төмөр байх ба ISO 9001 ISO 14001 олон улсын чанарын гэрчилгээтэй  FRAMECAD  маркийн  шруп холбогч, деталууд байна.

Одоогоор манай үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа  нугалмал хөнгөн ган төмрийн төрөл хэмжээ
Нугалмал хөнгөн төмөр каркасан ханын өргөн 
Цувимал төмрийн өргөн / түүхий эд /
Төмрийн зузаан
1 метр урттай нугалмал төмрийн жин  /кг/
1
С 89 / U 89
182 мм
0,75
1,08
2
С 140/ U 140
231 мм
0,95
1,778
3
С 250/U 250
360 мм
1,55
4,78
Үйлдвэрлэлийн шугам болох  ST 1000 маркийн тоног төхөөрөмж нь туузан төмрийг C , гэсэн хэлбэртэйгээр 89 мм, 140 мм, 250 мм нурууны өндөртэй хийц болгон нугалах, таслах, нүхлэх үйлдлийг зургийн дагуу  гүйцэтгэж барилгын каркасын  бэлдэц, бүтээцийг  богино хугацаанд үйлдвэрлэдэг.




No comments:

Post a Comment